Месси дубль хийж, Аргентин бутниргэлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-07

Аргентины шигшээ баг өнгөрсөн шөнө Никарагуагийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийж, 5:1-ээр бутниргэлээ. Дэлхийн хэмжээний ганц ч тамирчингүй сул багийн эсрэг Аргентины "од"-ууд уураа гаргаж, гоолоор бөмбөгдсөн нь энэ.

Тоглолтын 37, 38 дахь минутад Месси дубль хийсэн бол Мартинес 63, 73 дахь минутад хоёрыг оруулсан юм. Харин 81 дэх минутад Перейра гүйцээж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан. Зочин багаас 90 дэх минутад Беррара торгуулийн цохилтоос нэг гоол оруулж, нэр төрөө аварлаа.