Роналдо замналынхаа 29 дэх цомыг хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-09

Португалын шигшээ баг “Үндэстнүүдийн цом”-ын финалд Нидерландын багийг 1:0-ээр буулгаж авч, түрүүлсэн билээ. Тэгвэл Роналдо шигшээ багийнхаа хамтаар цом өргөснөөр замналынхаа 29 дэх цомыг хүртжээ.

Харин шигшээ багийнхаа хамтаар өргөж байгаа хоёр дахь цом юм. Энэ жил 34 настай Португал эрхэм “Спортинг” клубт тоглож байхдаа нэг,  “Манчестер юнайтед”-ын хамтаар 9, “Реал”-д хүчин зүтгэхдээ 15 цом хүртсэн. Харин “Ювентус”-ын хамтаар 2 цом өргөөд байна.