Азийн аваргад оролцох даамчдад амжилт хүслээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-16

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Архангай аймагт ажилласан байна. Тэрбээр өчигдөр Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуульд  аймгийн төвийн сургуулиудын багш нарын төлөөлөлтэй уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагаа болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийсэн байна.

Мөн Өсвөрийн даамчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, Азийн аваргад оролцох эрхээ гардан авсан тус аймгийн баг тамирчдад баяр хүргэж, дэмжлэг туслалцаа үзүүлжээ. Дараа нь Архангайчуудын олон жил хүлээж буй барилгуудын нэг Хөгжимт драмын театрын шинэ барилгын ажлын явцтай танилцаж, "Акми холдинг" ХХК-ийг гүйцэтгэлээ эрчимжүүлж, ондоо багтааж дуусгах ажлын график боловсруулж, танилцуулах үүрэг өгчээ.