Уругвай хожиж, Парагвай тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-16

“Copa America-2019”-ийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө В хэсгийн хоёр дахь тоглолт буюу Парагвай болон Катарын багуудын “тулаан” болж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр хоёр баг нэг нэг оноо халаасалж, хэсэгтээ Аргентины дээр бичигдэж байна.

Тоглолтын 4 дэх минутад Парагвайгаас Кардосо гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Гонсалес 56 дахь минутад нэгийг нэмж, тэргүүллээ баталгаажуулжээ. Гэвч Катараас Али 68, Хухи 77 дахь минутад нэг нэгийг оруулж, тэнцүүлсэн байна.

Тэгвэл С хэсэгт багтсан Уругвай эхний тоглолтоо Эквадортай хийж, 4:0-ээр бутниргэлээ. Тоглолтын 6 дахь минутад Лодейро гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 24 дэх минутад Эквадорын хамгаалагч Хосе Кинтеро улаан хуудас авч, талбайг чөлөөлснөөр багаа хөөдлөө. Түүний дараа Кавани 33, Суарез 44 дэх минутад нэг нэгийг нэмсэн. Тэгвэл дөрөв дэх гоолыг Эквадорын төвийн хамгаалагч Мина өөрийнхөө хаалганд оруулсан юм.