Ц.Оюунчимэг Австралид түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-17

Хүндийг өргөлтийн ахмадын олон улсын тэмцээн Австрали улсад боллоо. Энэхүү тэмцээнд дэлхийн 23 орны 422 тамирчин хүч сорин өрсөлдсөн байна. Харин манай улсаас эмэгтэйчүүдийн +87 кг-ын жинд дэлхийн цомын тав, дэлхийн наадмын хоёр түрүүтэй Ц.Оюунчимэг оролцож, түрүүлжээ.  

Тэрбээр ДАШТ-ий гурван алт, хоёр мөнгө медальтай бөгөөд  дэлхийн дээд амжилтыг 14, Азийнхыг 23 удаа шинэчлэн тогтоосон шилдэг ахмад тамирчин юм.  Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр одоогоор ДАШТ-ий дээд амжилтыг нийлбэрээр 138, гран пригийнхийг 151, Азийн АШТ-ийг 131 кг-аар тус тус эзэмшиж байна.