Монголын тамирчид “Чийрэг кап” тэмцээнд оролцлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-17

Монголын Бодибилдинг фитнессийн холбоо ӨМӨЗО-ны "Чийрэг" БТДС-тай хамтран ажилласны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан  "ЧИЙРЭГ КАП" бодибилдинг,  фитнессийн тэмцээн энэ сарын 15-нд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод болжээ.  Тэмцээнд МБФХ-ны Дэд ерөнхийлөгч, Хошууч генерал Б.Баярмагнай, ЕНБД С.Одбаатар нараар ахлуулсан 24 тамирчин оролцсон байна.  

Мөн тэмцээний шүүгчээр улсаа төлөөлж Олон улсын шүүгч Ч.Ганзориг, Д.Хишигдэмбэрэл, шүүгч Ш.Золжаргал нар ажилласан аж.  Харин тэмцээний ивээн тэтгэгчээр “Power Nutrition”  компани ажилласан байна. 
Тэмцээн Bikini A,B,C, Men’s Physique A,B,C гэсэн нийт 6 ангиллаар зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

1. Bikini A ангилалд:
1-р байр Алтан медалийг Алимаа (ӨМӨЗО),
2-р байр Мөнгөн медалийг Э.Ариунчимэг,
3-р байр Хүрэл медалийг Р.Баясгалан,

2. Bikini B ангилалд:
1-р байр Алтан медалийг Б.Учрал,
2-р байр Мөнгөн медалийг Ц.Золжаргал,
3-р байр Хүрэл медалийг О.Насандэлгэр,

3. Bikini C ангилалд:
1-р байр Алтан медалийг Х.Ариунзаяа,
2-р байр Мөнгөн медалийг Б.Болорчимэг,
3-р байр Хүрэл медалийг А.Ганцэцэг,

4. Men’s Physique A ангилалд:
1-р байр Алтан медалийг Б.Хэрлэн,
2-р байр Мөнгөн медалийг Б.Сүх-Эрдэнэ,
3-р байр Хүрэл медалийг Хүслэн (ӨМӨЗО),

5. Men’s Physique B ангилалд:
1-р байр Алтан медалийг У.Нямтулга,
2-р байр Мөнгөн медалийг Lee (БНХАУ)
3-р байр Хүрэл медалийг Б.Галсандорж,

6. Men’s Physique C ангилалд:
1-р байр Алтан медалийг М.Эрхэмбаяр,
2-р байр Мөнгөн медалийг С.Эрдэнэцогт,
3-р байр Хүрэл медалийг Баяр (ӨМӨЗО),
нар тус тус хүртсэн бол,

Bikini ангиллуудын Үнэмлэхүй аваргаар Б.Учрал, Men’s Physique ангиллуудын Үнэмлэхүй аваргаар М.Эрхэмбаяр нар шалгарсан байна.