Олл Хорвард чөлөөт тоглогч боллоо

Б.ГАНЗОРИГ
2019-06-18

Бостон Селтикс багийн төвийн тоглогч Олл Хорвард өнгөрсөн шөнө гэрээний сунгалтаасаа татгалзлаа. Тэрбээр ирэх улиралд 30 сая ам.долларыг авах байсан юм. Түүнд Бостон Селтикс баг гурван жилийн гэрээг хийхээр төлөвлөж байжээ. Харин тэрбээр дөрвөн жилийн гэрээг хийх багтай нэгдэх сонирхолтой байгаа болохоор чөлөөт тоглогч болжээ.

Тэрбээр энэ улиралд 13.6 оноо, 6,7 самбар, 4.3 дамжуулалтыг гүйцэтгэж байжээ.