С.Батцэцэг, О.Насанбурмаа нар дэлхийн чансааны гуравдугаар бичигджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-20

ДБНХ (UWW)-оос эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Шинэчлэн чансаанд 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар жиндээ гуравдугаар байрт бичигдлээ. 

Сонирхуулахад, өнөөдөр УАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хоорондоо хүч үзэхээр болсон нь бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Хамгийн сүүлд дотооддоо долоон жилийн өмнө буюу 2012 оны Монголын бүх ард түмний их наадмаар хоорондоо таарч барилдаж байв.