Зайон Уильямсон Драфт2019-ын тэргүүн сонголт боллоо

Б.ГАНЗОРИГ
2019-06-20

АНУ-ын Нью Йорк хотноо өнөөдөр NBA буюу Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ тоглогчийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа буюу драфт боллоо. Драфтыг тэргүүн сонголтыг Нью-Орлэйн Паликанс баг хийх байсан бөгөөд аналистуудын таамаглаж байснаар Зайон Уильямсон сонголоо.

Тэрбээр 18 настай бөгөөд 201 см өндөртэй юм байна. Харин дараагийн сонголтыг Мемфис Гриззлис баг хийж Джа Морэнтыг сонгосон бол гурав дахь сонголтыг Нью-Йорк Никс баг хийж Ар Жей Барретыг сонгожээ.