"Манчестер Юнайтед" Лукакуг 75 саяар үнэлж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-21

Английн алдарт "Манчестер Юнайтед" клуб багийнхаа довтлогч Ромелу Лукакуг зарах гэж байгаа ажээ. Энэ жил 26 настай довтлогчийг зарахаар үнийн санал сонсох бөгөөд тэд өөрсдөө 75 сая фунтээр үнэлээд байна.  Өмнө нь Лукакуг "Интер" сонирхож байгаа талаар мэдээлэл гарсан.

Милан хотын баг түүнийг авахын тулд хамгийн багадаа 30 сая фунт гаргах шаардлагатай байгаа хэмээн Sky Sports мэдээлжээ. Лукаку өнгөрсөн улиралд премьер лигт 32 тоглолтод оролцож, 12 гоол оруулсан юм.