Манай шигшээ 6-рт орлоо

Б.ГАНЗОРИГ
2019-07-01

БНХАУ-ын Хайнинг хотод Токио 2020 Олимпийн эрхийн оноо олгох FIBA 3х3 мэргэжлийн цуврал Дэлхийн гранпри хоёр өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Монгол Улсын шигшээ баг FIBA мэргэжлийн тэмцээнд энэ удаагийн Дэлхийн гранпригаас эхлэж нэрээ өөрчилж Улаанбаатар Энержи нэрийн дор өрсөлдөж байгаа билээ. Энэ удаагийн тэмцээнд АНУ-ын Принцетон болон эзэн орны баг буюу БНХАУ-ын Чонгминг багуудтай В хэсэгт орж Принцетон багийг 19-21 харьцаагаар, БНХАУ-ын Чонгминг багийг 15-21 харьцааагаар хэсгээсээ 2 хожилтойгоор В хэсгийг тэргүүлсэн билээ.

Тэгвэл өчигдөр хагас шигшээд Сербийн Земун багтай тоглож 12-9 харьцаагаар хожигдож зургадугаар байрт оржээ. Манай багийн бүрэлдэхүүнд А.Ариунболд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар нар тоглож байна.