ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

50 сая ам.долларын өртөгтэй оношилгооны төвийн ажил дуусах шатандаа оржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-01

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн харьяа Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл дуусах шатандаа орж, баяр наадмын өмнө нээлтээ хийх аж. Эхэндээ хоёрдугаар эмнэлгийн өргөтгөл, дижитал  эмнэлэг байгуулах гэж нэрээр явж байсан тус төсөл нь 2008-2018 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Үүний дагуу үндэсний хэмжээний оношилгоо эмчилгээний төвийг  томоохон эмнэлгийг түшиглэн байгуулъя гэсэн үндэслэлээр төсөл нь 2009 онд бичигдсэн аж

Улмаар, 2012 оны тавдугаар сарын 17-нд хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд төсөл нийт  дөрвөн хэсгээс бүрдэх юм. Нэгд, 16 мянган ам метр талбай бүхий  барилга байгууламж, хоёрт, тоног төхөөрөмж суурилуулах, гуравт эмч мэргэжилтний сургалт, дөрөвт, эмнэлгийн мэдээллийн системийг суурилуулах зэргээс бүрдэх гэнэ.

Цөмийн  оношилгооны тасаг ашиглалтад орсноор хавдрын эрт илрүүлэлт, эрт оношилгоо, үүнээс гадна, хавдрыг хянах зэрэгт ахиц гарах юм. Энгийнээр хэлбэл,  изотоп буюу цацраг идэвхт бодис үйлдвэрлэн, эмийн бодис хэлбэрт оруулаад, хүнд  тарина.  Дараа нь дүрсийг нь авна. Ингэснээр хавдрын үсэрхийллүүдийг хүртэл тодорхойлж болох давуу тал бий болжээ. Мөн 12 ортой эрчимт эмчилгээний тасаг ажиллана.

Оношилгооны төв нь 50 сая долларын санхүүжилтээр бий болсон. Үүний 25 сая доллар нь тоног төхөөрөмж худалдан авалтад, 18 сая доллар нь барилга  байгууламжийн бүтээн байгуулалтад, харин программ хангамж, мэдээллийн тогтолцоо, компьютерын сервер зэрэгт 5.5 сая доллар, үлдсэн нь сургалтад зориулагджээ. Мөнхүү 1100-1200 иргэнд үйлчлэх боломжтой юм. Мөн шинээр 350 ажлын байр гарч байгаа аж.

Эх сурвалж: УХТЭ