Голдэн Стэйт Уорриорс багт Ди Анжело Рассел нэгдлээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-01

NBA-ын солилцоо наймааны цонх өглөө нээгдсэн бөгөөд Брүүклин Нетс багт өнгөрсөн жил гайхалтай байсан Ди Анжело Рассел Голдэн Стэйт Уорриорс багтай 4 жилийн 117 сая ам.долларын гэрээг тохирцжээ. Рассел өмнөх улирал 81 тоглолтод оролцохдоо 21.1 оноо, 3.9 самбар, 7 дамжуулалтыг нэг тоглолтод дунджилж байжээ. 

Харин Брүүклин Нетс багт Кэвин Дурант, Кайри Ирвинг хоёр нэгдээд байгаа билээ. Дурант 4 жил 164 сая ам.доллар, Кайри 4 жилийн 141 сая ам.долларын гэрээг тохирцоод байгаа билээ.