Жимми Батлер Филигээс явж, Ол Хорвард Филид ирлээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-02

Филадельфиа 76 багт өнгөрсөн жил ирсэн Жимми Батлер энэ жил чөлөөт тоглогч болж байгаа юм. Гэвч тэрбээр багаа сольж Миами Хитийн санал болгосон 4 жилийн 141 сая ам.долларын гэрээг тохирцоод байгаа билээ. Түүнд уг нь Сиксерс 5 жилийн 190 саяыг санал болгосон юм байна.

Тэрбээр өнгөрсөн улиралд 65 тоглолтод оролцож 18.7 оноо, 5.3 самбар, 4 дамжуулалтыг дунджилч байжээ. Харин Сиксерс багтаа Ол Хорвардыг нэгтгэж чадсан бөгөөд 4 жилийн 97 сая ам.долларын цалинг тохиролцож чаджээ. Харин өнгөрсөн улирал солилцоогоор ирсэн Тавиас Харрисыг багтаа авч үлдэж чаджээ.