Хакүхо тэргүүтэй таван бөх дээд зиндаанд барилдана

Б.ГАНЗОРИГ
2019-07-02

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн буюу банкүке гарчээ. Тус тэмцээнд зүүн бүсийг 69 дэх их аварга, хакүхо М.Даваажаргал, баруун бүсийг 71 дэх их аварга М.Ананд тэргүүлж барилдана.  

Манай хоёр аварга хоёр бүсийг тэргүүлж байгаа бол озэки Гоэйдо, Такаяаши, Такакэйшо, Гүржийн Точиношин нарын том цолтнууд барилдахаар мэдүүлгээ өгөөд байна. Харин Тамваши Мөнх-Оргил секиваки, Ичиножёо А.Ичинноров М-4, Дайшохо Ч.Шижирбаяр М-9 нарын бөхчүүд бий.

Башё энэ сарын 7-нд эхлэх бөгөөд 21 өндөрлөнө.