ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгөх нь тодорхой болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-03

"Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр, 2020 оны сонгуульдаа бэлтгэх юм байна.

Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох гэж байгаа” гэсэн мэдээлэл өнөөдөр цахим орчинд тарж, мэдээллийн сайтууд мэдээ бэлтгэн хүргэсэн билээ.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар ажлаа өгөх нь тодорхой юм байна. Гэхдээ түүний оронд хэнийг томилох нь тодорхой бус байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Шижирт ажлаа өгнө гэсэн нь ташаа мэдээлэл аж.

З.Энхболд даргын тухайд албан үүргээ хамгийн чамбай гүйцэтгэсэн нэгэн. Өнгөрсөн хугацаанд ийм хүчтэй ЕТГ-ын дарга тийм ч олон байгаагүй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгатай гар нийлэн ажиллаж байлаа. 2020 оны сонгуулийн бэлтгэл үү, эсвэл намдаа албан тушаал хаших уу гэдэг талаар өөрөө албан ёсоор тайлбар өгөөгүй байна.

Б.Тогтох