ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүүгч С.Төмөрбат их хэмжээний ам.доллартай АНУ-ын хил дээр саатуулагджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-04

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр ангид учир битүүлгээр гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорлосон, гавьяат шүүгч Л.Бямбаагийн төрсөн хүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллартай баригдсан гэх мэдээлэл гарлаа. Тэрбээр, Салхитын мөнгөний ордыг зарж борлуулах асуудлаар БНХАУ-ын иргэнээс их хэмжээний авлига авсан гэх хэрэгт ээжийнхээ хамт буруутгагдаж байсан. 

Улмаар талийгаач Л.Бямбаа агсан гэрээслэл бичиж үлдээхдээ “Энэ хэрэгт миний хүү ямар ч хамаагүй. Харин надтай адил гавьяат хууль хүн авлига авсан” гэх утгатай гэрээслэл үлдээсэн гэх мэдээлэл гарч байлаа. 

С.Төмөрбат шүүгч нь өнгөрөгч зургадугаар сарын 27-ны орой нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасны дараа гэр бүлийн хамт Алтанбулаг хилийн боомтоор ОХУ руу гарсан нь тодорхой болоод байсан юм. 

Шүүгч С.Төмөрбат өмнө нь хэвлэлд өөрийгөө гэмбуруугүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан бөгөөд, "Яагаад ч юм бэ гэнэтхэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнзургаан шүүгч гэсэн мэдээ хэвлэл мэдээллийнхэрэгслээр гараад ирсэн. Зургаан шүүгчийн нэрсгарахад миний нэр дунд нь байсан. Би цаг тухайд ньхуулийн хүрээнд ХОМ үнэн зөв өгч ирсэн. Салхитынорд газартай холбоотой асуудлыг би мэдэхгүй. Заримулстөрчид Монгол Улсын шүүх, шүүгчдийг өөрсдийнхөөулс төрийн тоглоом болгон ашиглаж байна” хэмээнярьж байсан билээ. Гэвч тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулсны үр дүнд түүнийг илрүүлэн, баривчлах асуудал яригдах үед ийнхүү оргон зугтсан нь тодорхой болов.