ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг цагдан хорилоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч зургадугаар сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тодруулбал, 

1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийнИргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдахшатны шүүхийн шүүгч;

3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;

4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэнийхэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхийшүүгч;

5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;

6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;

7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийндавж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхийшүүгч;

8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийндавж заалдах шатны шүүхийн шүүгч;

9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхийн шүүгч;

10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;

11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;

12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэнийхэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхийшүүгч;

13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэнийхэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийндавж заалдах шатны шүүхийн шүүгч;

15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийнанхан шатны шүүхийн шүүгч;

16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийнанхан шатны шүүхийн шүүгч нарын бүрэн эрхийгтүдгэлзүүлэхээр болсон. 

Тэгвэл зарлиг гарсан өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч С.Төмөрбат Алтанбулагийн хилээр гарч, өдгөө АНУ-ын хил дээр их хэмжээний ам.доллар авч яваад саатуулагдсан гэх мэдээлэл гарсан ч албаны эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм. 

Мөн өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр анги руу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анханшатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчЭ.Халиунбаяр нарыг хорихоор авч явжээ. Мөн АТГ-аасэдгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарт хэрэгүүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа бөгөөдСалхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгтсэжиглэгдэж байгаа билээ.