ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түрээсийн орон сууцанд хэрхэн хамрагдах вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-05

Тэргүүлэгчдийн хурлаар мөн Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэхүү журамд тусгаснаар түрээсийн оронсууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийнбэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албанхаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж.

Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийгсарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээртүрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээдөмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийнхугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгажөгчээ.

-Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдаххүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийнцахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлнэ

-Иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргана.

-Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулна

-Өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа

-Залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлнэ

-Өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлнэ.

- 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр тус тус журамд тусгажээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэниргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийслэлийнзасаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комиссбайгуулах бөгөөд тус комисс нь сугалаа болон эрэмбэлэххэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгоншалгаруулахаар тусгасан байна.

Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийгүндэслэн орон сууц түрээслэх эрх нь баталгаажсаниргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. Батламжавах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийнзардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийнгэрээ байгуулснаар эрх нь баталгаажих юм.

Түрээсийн орон сууцыг олгохдоотодорхой хуваарилалтын дагуу олгох бөгөөд залуу гэрбүлд 20 хувь, төрийн албан хаагчдад 25 хувь, хувийнбайгууллагын ажилтнуудад 20 хувь, 18 хүртэлх 4 батүүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь, өор толгойлсонэцэг эхэд 5 хувь, өндөр настан тэтгэвэр тогтоолгосонахмадуудад 5 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь, гамшигтаюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоогоод байгаа аж.

Тэгвэл Тэргүүлэгч Ж.Батбаясгалан 972 айлын оронсууцны байраа хүлээж авах ажил ямар шатандаа байгааглавласан. Улсын комисс тус байрыг хүлээж аваагүйбайгаа асуудал байгаа учраас энэ талаар мэдээлэлөгөхийг хүссэн. Үүнд Б.Сүхбаатарын зүгээс “Уг оронсууцыг хүлээж авах тухай тогтоол гарсан. Дулааныасуудал дээр шийдвэрлэх зүйл байгаа, үүнийг Барилга хотбайгуулалтын яам хариуцаад шийдвэрлэхээр болсон, долдугаар сардаа багтаан хүлээн авна” гэсэн хариултыгөгсөн. Харин журмын нэршлийг оновчтой болгох үүднээс өөрчлөхсаналыг Тэргүүлэгч Ш.Үнэнбат гаргасан.

ИнгэхдээНийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн оронсууцанд хамруулах журам гэж өөрчлөх санал гаргасныгнийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгтэй дэмжсэнюм. Ийнхүү Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийгтүрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлангаргалаа.