ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чингэлтэйн автобусны зорчих чиглэлд өөрчлөлт оржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-05

Чингэлтэйн гудамжны авто зам засварын үеэр зохион байгуулах нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийг гаргажээ.

Тодруулбал, Чингэлтэйн гудамж буюу Чингэлтэйн нэгдүгээр буудлаас Ногоон булаг хүртэлх 340 метр авто замд бохир усны шугам нэвтрэх суваг хийх ажлын хүрээнд зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 06-ны өдрийн 08:00 цагаас долдугаар сарын 07-ны өдрийн 24:00 цаг хүртэл хэсэгчилж хаахаар болсон юм.

Иймд тухайн гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:23 “Чингэлтэй – Зүрх Уул – МУБИС – Цэцэг төв”, Ч24а “Зүрх уул – 3, 4-р хороолол – Сонсголон – ТЭЦ4” чиглэлийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлт орж байна. Дээрх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлийг богино эргэлтээр зохион байгуулж байгаа тул иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.