ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүй долоон худагт “Соёлын наадам” болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-05

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Хүй долоон худагт 12 дахь жилдээ “Соёлын наадам”-ыг зохион байгуулахаар хөтөлбөр гарчээ. Энэ удаагийн наадмын Ерөнхий зохион байгуулагчаар СУИС, Монголын урлагийн зөвлөл, Баяр наадмын комисс ажиллах бол Ерөнхий ивээн тэтгэгчээр соёлын өвийг дэмжигч “Рио Тинто” компани, дэмжигчээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамтран ажиллахаар болжээ. 

Нүүдэлчин өв соёлыг олон нийтэд сурталчилах, соёлын гайхамшигт өв соёлыг таниулах зорилготой энэхүү наадмын үйл ажиллагаа 11-ны өглөө 08.00 цагаас Азарганы уралдаанаар эхлэх бөгөөд нүүдэлчдийн соёлын хотхоныг мөн байршуулсан аж. Наадмын хөтөлбөрийг хүргэе.