ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Осол гэмтлээс хүүхдүүдээ хамгаалъя

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-06

Зуны амралт, аялал зугаалга эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтэд зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

  1. ӨНДРӨӨС УНАЖ БЭРТЭХЭЭС СЭРГИЙЛЭХ:
  • Цонх, тагтны салхивчинд зориулалтын хамгаалалтыг хийлгэх
  • Цонх, тагтны дэргэд хүүхэд авирах боломжтой ор болон бусад эд зүйлсийг байрлуулахгүй байх
  • Хүүхдийг цонх, тагтнаас хол тоглуулж байх
  • Цонх, салхивчийг бага насны хүүхэд онгойлгож чадахааргүй зориулалтын түгжээгээр түгжих
  • Өндрөөс үсэрч буй баатрын тухай адал явдалт болон хүүхэлдэйн киноны талаар хүүхдэд зөв ойлголт өгч, даган дуурайхгүй байхыг анхааруулах
  1. ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЭХ:
  • Гол, ус гатлахдаа зориулалтын зам, гүүр гарамаар гарах
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, цөөрөм рүү харгалзах хүнгүй, ганцааранг нь болон бага насны хүүхэдтэй хамт явуулахгүй байх
  • Усан орчин, гол горхи, усан сан, бассейнд хүүхдийг хараа хяналтгүй тоглуулахгүй байх
  • Голын ойр орчимд тоглуулах үедээ аврах хантааз өмсүүлэх
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, загасчлахгүй байх
  1. ТҮЛЭГДЭХЭЭС СЭРГИЙЛЭХ:
  • Халуун тогоотой хоол, цайг хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах
  • Хүүхдийн хоолыг 50-60 хэм хүртэл хөргөх
  • Хооллох ширээнд аль болох урт, унжсан бүтээлэг хэрэглэхгүй байх
  • Шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах
  • Индүү, үсний хайч зэргийг хэрэглэж дуусаад салгасан даруй хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах
  • Хоолны сав, бариулыг плита, зуухны ар тал руу харуулан байрлуулах
  1. ГЭР АХУЙН ОРЧИНД ОСОЛ ГЭМТЭЛД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛЭХ:
  • Шатамхай материалыг агааруулагчтай ойр байлгаж болохгүй
  • Сэнс болон цахилгааны утсыг ил задгай орхихгүй байх, уртасгагч болон ханын залгуурын нүх, сэнсний ирийг нь хаах
  • Ариун цэврийн өрөөний шалан дээр хальтирч унахаас болгоомжилж, хуурай байлгах
  • Бүх төрлийн угаалгын нунтаг, хортонтой тэмцэх химийн бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, далд газар хийх
  • Хүүхдээ ганцааранг нь үлдээхгүй байх, балконы хаалгаа түгжсэн эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй.