Пол Жорж, Кавай Леонард нар нэгдлээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-07

NBA-ын солилцоо наймааны цонх эхний өдөр онцлох хэд хэдэн солилцоо хийгдсэн ч түүнээс хойш Кавай Леонардоос болж гацаад байсан билээ. Тэгвэл тэрбээр Лос-Анжелес Клипперс багтай 4-н жилийн 142 сая ам.долларын гэрээ хийжээ. Харин энэ гэрээг хийхэд хүргэсэн тоглогч нь Пол Жорж бөгөөд тэрбээр энэ багт Гало, Шэй Гилжес Александор ирэх таван жилийн драфтын 1-р торйгын эрхүүдээр солигджээ.

Лос-Анжелес Клипперс багт нэгдээд буй шилдэг хослол болох Пол Жорж болон Кавай Леонард нарын өнгөрсөн улиралд дундчилсан статистик болон амжилтуудыг та бүхэндээ танилцуулж байна :

•Пол Жорж - 28.0 оноо | 8.2 самбар | 4.1 ассист | 2.1 бөм.таслалт 

Бүх NBA-ийн билэгдлийн 1-р баг
Бүх NBA-ийн хамгаалалтын 1-р баг 
Бүх оддын тоглолтонд Яаннисын багийн бүрэлдэхүүнд гараанд сонгогдсон
Улирлын #MVP чансаанд шилдэг 3-т багтсан!
Улирлын шилдэг хамгаалан тоглогчын шагналын шилдэг 3-т багтсан!
-----------------------------------
•Кавай Леонард - 26.6 оноо | 7.3 самбар | 3.3 ассист | 1.8 бөм.таслалт 

Бүх NBA-ийн билэгдлийн 2-р баг
Бүх NBA-ийн хамгаалалтын 2-р баг 
Бүх оддын тоглолтонд Леброны багийн бүрэлдэхүүнд гараанд сонгогдсон
NBA-ийн Аварга 
NBA-ийн Финалын Үнэ цэнэтэй тоглогч #MVP

Ийм л супер хамгаалалт, довтолгоотой шилдэг тоглогчид нэг багт нэгдээд байна!