Г.Хэрлэн Монреалийн гранпри тэмцээнээс алтан медаль хүртлээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-07

Канад улсын Монреалд болж буй жүдо бөхийн гранпри тэмцээнээс гурав дахь өдрөө өнөөдөр үргэлжилнэ. Тус тэмцээнд Монгол Улсаас ганцхан тамирчин оролцсон бөгөөд 66 кг жинд Г.Хэрлэн барилдаж алтан медаль хүртсэн байна.

Тэрбээр 66 кг-ийн чансааг тэргүүлэн барилдахдаа эхний тойронгт Бразилийн М.Марселиног цэвэр, хэсгийн аваргын төлөө Канадын Ж.Праскадор вазари үнэлгээгээр ялсан байна. Улмаар мөнгөн медалийн төлөө Ирландын Н.Бернс вазари үнэлгээгээр, аваргын төлөө Бельгийн К.Ван Гансбекег цэвэр ялж алтан медаль хүртжээ.