Лос Анжелес Лейкэрс Казинс, Дэнни Гриныг багтаа нэгтгэж, Рондо, Маккийтэй гэрээгээ сунгалаа

Б.ГАНЗОРИГ
2019-07-07

NBA-ын томоохон наймаа өчигдөр боллоо. Тус наймаа удаан хүлээгэсэн бөгөөд Кавай Леонард Лос Анжелес Клипперс багт очсоноо зарласан юм. Тэгвэл түүнийг авах сонирхолтой байсан дерби баг болох Лос Анжелес Лейкэрс өчигдрөөс багтаа тоглогчид авч эхэлжээ. Эхний наймаа нь Дэннис Гриныг хоёр жилийн 30 сая ам.долларын цалинтайгаар багтаа нэгтгэж чадсан юм. Тэрбээр өнгөрсөн улиралд 10.3 оноо, 4 самбар, 1.6 дамжуулалтыг дунджилжээ.

Харин Рожан Рондо, Кентаус Колдуэл Поп болон Жавиал Маккийтэй гэрээний сунгалт хийсэн бөгөөд МакГитай 2 жилийн 8.2 сая ам.долларын гэрээ байгуулж, сүүлийн жил нь өөрийн мэдлийнх болжээ. Кентаус Колдуэл Поптой  2 жилийн 16 сая ам.долларын, Рондотой жилийн 2.6 сая ам.доллар, Күйн Күүктэй 2 жилийн 6 сая ам.долларын гэрээг байгуулжээ. Мөн Демаркус Казинс өнгөрсөн шөнө багтаа нэгтгэж чадлаа. Түүнийг жилийн 4.6 сая ам.доллароор авчирсан бөгөөд өнгөрсөн улиралд гэмтлийн улмаас 30 тоглолтод оролцсон бөгөөд 16.3 оноо, 8.2 самбар, 3.6 дамжуулалтыг гүйцэтгэж байжээ.