Бразил 9 дэх удаагаа “Copa America 2019” түрүүллээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-08

“Copa America 2019” тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтууд өглөө болж Бразилын шигшээ баг өрсөлдөгч багаа 3-1 харьцаагаар илүүрхэж түрүүллээ. Энэхүү цомыг Бразилын шигшээ 9 дэх удаагаа өргөж байна. Тус тоглолтын гоолын салхийг 15 дахь минутад Бразилын Эвертон хийсэн бол хариу гоолыг 44 дэх минутад Куэрроро гоолджээ. Гэвч эхний үе дуусаад 3 минут өнгөрч байхад Бразилын Габриел Жесус гоолдож тэргүүллийг авчирчээ.  Улмаар 90 дэх минутад Ричарлисон хожлоо баталгаажуулжээ. Харин тоглолтын 70 дахь минутад Габриел Жесус алдаа гарган хоёр дахь шар хуудсаа хүртсэнээр талбайг чөлөөлсөн юм.

Харин өчигдөр үүрээр болсон хүрлийн төлөөх тоглолтод Аргентин болон Чилийн багууд учраа тааран 2:1 харьцаатайгаар Аргеньин хожиж хүрэл медаль хүртсэн. Аргентины шигшээ багаас тоглолтын 12 дахь минутад Серхио Агуэро, 22 дахь минутад Пауло Дибала, Чилийн багаас 59 дэх минутад Артуро Видал гоолдсон байна. Харин 37 дахь минутад Чилийн Гари Медел, Аргентины Лионел Месси нар муудалцаж талбай дээр ёс бус үйлдэл гаргасан бөгөөд шүүгч хоёуланд нь улаан хуудас өгч талбайгаас хөөжээ.