Түрүү бөхөд 60 кг мөнгөн цом гардуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-08

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон "Toyota Sales Mongolia" компаниас өнөөдөр 11.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ. Тодруулбал, “Тоёота компаниас НЗДТГ-т хурдан морь унаач хүүхдийн 150 ширхэг хамгаалах хувцас, хэрэгсэл гардуулж өгөх юм байна.

Мөн морь дагах хэвлэлийнхэнд гурван ширхэг Ланд-200” автомашин гаргаж өгөх болон Наадмын түрүү бөхөд 40 кг-ийн мөнгөн цом гардуулан өгөх болсон талаар мэдээлэх өгөхөөр болжээ.

Мөн энэ сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг, Талбай зэрэг газруудад дэлгэц байршуулан бөхийн барилдааныг шууд дамжуулан үзүүлэх юм байна. Тоёота компани нь жил бүхэн түрүү бөхийг тухайн онд үйлдвэрлэгдсэн цоо шинэ Ланд”-аар байлж ирсэн билээ. Гэвч энэ жил зөвхөн цом өгөхөөр болжээ.