ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зургаан настай охин нийтийн нойлд унаж амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-08

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг буюу Аварга тосон рашаан сувилалд амарч байсан гэр бүлийн зургаан настай охин энэ сарын 5-ны өдөр ор сураггүй алга боллоо гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид эрлийн ажлыг явуулахад охин нийтийн нойлд унаж амиа алдсан байдалтай олдсон аж.

Урин дулааны цаг ирж, иргэд амарч зугаалах, рашаан сувилалд биеэ эмчлүүлэх зэргээр олноороо хөдөө явдаг. Энэ үед бага насны хүүхэддээ үргэлж анхаарал хяналт тавьж байхгүй бол энэ мэт золгүй хэрэг явдал олон бүртгэгдэж байна. Тэр тусмаа голын ус руу хүүхдүүдээ хяналтгүй оруулах, өөрсдөө архидан согтуурч хүүхдүүдээ орхих зэрэг сөрөг асуудлаас үүдэн бага насны хүүхдүүд эндэх тохиолдол буурахгүй байгааг холбогдох албаныхан анхааруулж байна. Мөн хэдхэн хоногийн дараа улсын баяр наадмын урт амралт эхлэх гэж байна.

Энэ үеэр ч гэсэн хүүхдүүд алга болох, эцэг эхээсээ төөрөх, зам тээврийн осол аваарт өртөх тохиолдол нэмэгдэж болзошгүй учраас эцэг эхчүүдийг дор бүрнээ хариуцлагатай байж, үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.