ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Долоон настай хүү буу алдаж, ээжийнхээ аминд хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-10

Өчигдөр буюу энэ сарын 09-нд Говь-Алтай аймгийн Бигэр сумын хоёрдугаар багийн нутаг “Зуслангийн гол” гэх газарт долоон настай хүү ТОЗ-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдаж, ээжийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Ээж нь болох 39 настай эмэгтэй газар дээрээ амиа алдсан бол охин дүү нь болох таван настай охин сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байна.

Үндэсний баяр наадмын өдөр ийм муухай мэдээлэл хүргэж байгаа нь таагүй боловч эцэг эхчүүддээ сэрэмжлүүлэг болгон хүргэхээс өөр аргагүй юм. Иргэд та бүхэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахгүй бол хүүхэдтэй холбоотой энэ мэт хэргүүд наадмын өдрүүдэд нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй байгааг холбогдох албаныхан анхааруулж байна. Ангийн зориулалттай буугаа гэртээ хадгалдаг бол түүнийгээ сумгүй болгож тавих, мөн хүүхэд хүрэхгүй газарт байрлуулах зэргээр аюулгүй байдлаа дээд зэргээр хангах ёстойг энэхүү харамсалтай хэрэг харууллаа. Өмнө нь мөн л төрсөн эцэг нь хүүгээ санамсаргүй буудаж хөнөөгөөд харамссан ээж, аав хоёр хоёулаа амиа хорлож байсан аймшигтай хэрэг гарч байсан билээ.