Төв аймгийн харьяат Д.Ганзоригийн шүдлэн түрүүлэв

Б.ГАНЗОРИГ
2019-07-10

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгүүд барианд орлоо. Шүдлэн насны хурдан морины уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ганзоригийн Ганбаярын хар үрээ торгон жолоогоо өргөсөн бол аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хар, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан, айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Б.Баярдоржийн хар халзан, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Амгаланбаатарын хээр алаг үрээ хурдаллаа.

Шүдлэн насны морьдын уралдаанд 350 үрээ бүртгүүлж, 236 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм.