Дорнод аймгийн уугуул О.Батбилэгийн зээрд халзан түрүүллээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-11

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 168 хурдан хүлэг гарааны зурхайгаас уралдаж шандасаа сорьж бариандаа орж ирлээ.  

Тус уралдаанд Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан түрүүллээ. Харин мман хүзүүнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Х.Мөнхтулгын бор хурдалсан бол айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцаган сумын уугуул Н.Баттөрийн сартай хонгор, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын хул, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга тус тус хурдаллаа.