ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ОЙР ОРЧМЫН БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООЖЭЭ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-11

Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөлийг бүрэлдүүлэх үүднээс Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 08 өдрөөс долдугаар сарын 16-ны өдрийг дуустал  түр зогсоолоо. 
Үүнд:
 • Хурд группын захиалгаар баригдаж буй Цэнгэлдэх хотхон,
• Академи хороолол, 
• Хүннү 222 хорооллын барилгууд, 
• “Мон-Аса” ХХК-ны захиалгаар баригдаж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга, 
• “Суруга девелопмент” ХХК-ны захиалгаар баригдаж буй "Суруга центр 2" төслийн барилга, Хобби сургуулийн захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бат дөрвөн баганат” ХХК Хобби сургуулийн цогцолбор 8 блок барилга, 
• “Эрчимт сүлжээ зам” ХХК-ны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” ХХК 7 блок 16 давхар Токио таун төслийн барилга, 
• “Нарантуул трейд” ХХК-ний захиалгаар баригдаж буй 11 блок 172 айлын орон сууц SS garden цогцолборын барилга,
• Донгхун глобал ХХК-ны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бүти” ХХК-ны 4 блок, Хасвилл хотхоны 2 дугаар ээлжийн барилга, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч Жунсон ХХК 920 хүүхдийн 130 дугаар сургуулийн барилга, 
• Тайм констракшны захиалгаар баригдаж буй 16 давхар 5 блок ерөнхий гүйцэтгэгч Титан тару констракшн Сити молл цогцолборын барилга,
• Алтай холдинг ХХК-ны захиалгаар баригдаж буй Имарт дэлгүүрийн барилга, 
• “Сонгдо монголиа” ХХК-ны захилгаар баригдаж буй 20 давхар 1 блок худалдаа үйлчилгээний барилгууд  зэрэг  14 байршилд 12 захиалагчтай 58 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох, зогсох үеийн аюулгүй ажиллагааг хангах талаар мэдэгдэл хүргүүллээ.