ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зуслан болон Хүй долоон худаг чиглэлд түгжрэлтэй байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-11

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худагт Тээврийн цагдаагийн албаны 180 алба хаагч Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалалт зохион байгууллан ажиллаж байна. 
Хүй 7 худгийг чиглэсэн автомашины хөдөлгөөн их байгаа  тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бүсээ бүсэлж, хурдаа тохируулж явахыг сануулав. 
Мѳн ѳнѳѳдрийн 15.00 цагийн  байдлаар хотоос гарч буй дараах замуудад автомашинуудын хөдөлгөөн удааширалтай байгаа аж. Тодруулбал,               
- Чингэлтэй өргөн чөлөө буюу 32-ны тойргоос Долоон буудал, зуслангийн зам урдаасаа хойш чиглэлтэй 
- Товчооны зам  буюу Хүй долоон худгийн чигт зүүнээсээ баруун чиглэлтэй автомашины түгжрэл ихэсчээ.