Завхан аймгийн Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор морь "Их нас"-ны түрүүг авлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-11

Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаан 25 км-т үргэлжилж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Тод манлай уяач Тѳмѳрбаатарын Галбадрахын хурдан хонгор морь түрүүлэв. Хязаалан насандаа Улсын наадамд аман хүзүүнд хурдалж байсан хурдан бор морь Их насандаа ийнхүү түрүүлж, наадамчин олноо баясгалаа.

Харин аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач н.Мѳнххуягийн цавдир морь, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Нямын Баттѳмѳрийн хар морь гуравт хурдлав. Дѳрѳвт "Макс" группын эзэн, Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морь хурдалсан бол мѳн ижил зээрд морь нь долоогоор барианд орлоо. Энэ жилийн Улсын баяр наадмын Их насны морьдын уралдаанд 360 гаруй хурдан хүлгүүд бүртгүүлсэн ч гарааны зурхайгаас 271 их насны морьд эргэсэн юм.