Монгол Улсын эрэгтэй шигшээ хэсгээсээ 2-оор гарлаа

O.Admin
2018-06-11

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулж буй 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын нийслэл Манила хотод болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Бразилтай тоглож 19-16 харьцаагаар хожиж хэсэгтээ гурван хожил, нэг хожигдолтой болжээ.

Ингэснээр С хэсгээс хоёроор гарч байгаа бөгөөд А хэсгийн нэгээр гарсан баг болох Сербитай хагас шигшээд тоглохоор болжээ. Уг тоглолт нь маргааш 12:30 цагаас болох бөгөөд өмнө гурав таарахад бүгдэд нь хожигдож байжээ.

Манай 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий “С” хэсэгт ОХУ, Бразил Филиппин, Канадын багтай хамт багтсан бөгөөд Канадын багт хожидсон билээ.