Гурвын даваа эхэллээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэлнэ.

Тус даваанд дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Г.Отгонбаатарыг амлан авсан бол Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Д.Болдбаатар нарыг амлаад байна

Гурвын даваанд аварга, арслан цолтнуудын ам авсан байдлыг танилцуулья.

Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – аймгийн арслан Г.Отгонбаатар /Дорнод/

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ -аймгийн арслан Д.Болдбаатар /Өвөрхангай/

Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан Д.Батбаяр /Баянхонгор/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ –  залуу бөх О.Хангал /Завхан/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн хурц арслан Г.Баяржавхлан /Дундговь/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/

Улсын арслан Д.Ганхуяг /Өвөрхангай/ – аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын арслан Х.Мөнхбаатар /Хөвсгөл/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/