Дөрвийн даваанд Г.Өсөхбаяр, Н.Түвшинбаяр, Р.Пүрэвдагва нар өвдөг шороодлоо

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд дууслаа.

Тус даваанд дархан аварга Г.Өсөхбаяр Цэргийн заан О.Батжаргалыг амлан авсан ч өвдөг шороодлоо.Мөн Улсын арслан Р.Пүрэв дагва аймгийн арслан Ц.Сандагдоржид, Олимпын алт, мөнгөн медальт улсын заан Н.Түвшинбаяр аймгийн арслан Б.Бат-Амгаланд  өвдөг шороодлоо. Тун удахгүй тавын даваа эхэлнэ.

Дөрвийн даваанд аварга, арслан цолтнуудын ам авсан байдлыг танилцуулья.

Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ -аймгийн арслан Н.Энхжаргал /Сэлэнгэ/

Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн заан Э.Энх-Амгалан /Булган/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Э.Сумъяабат /Булган/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Д.Аззаяа /Хэнтий/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн арслан П.Батсүх /Завхан/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн арслан Т.Сайханжаргал /Говь-Алтай/

Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ – аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – аймгийн арслан Б.Бат-Орших /Баянхонгор/

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ /Говь-Алтай/ – аймгийн арслан Н.Мустафа /Баян-Өлгий/

Улсын гарьд Ш.Жаргалсайхан /Завхан/ – аймгийн арслан П.Мөнхбат /Дорнод/

Улсын заан Н.Жаргалбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан П.Мөнхбат /Дорнод/

Улсын заан Б.Сайнбаяр /Өвөрхангай/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын заан М.Өсөхбаяр /Булган/ – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/

Улсын заан Б.Батмөнх /Төв/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын заан Н.Түвшинбаяр /Булган/ – аймгийн арслан Б.Бат-Амгалан /Баянхонгор/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – аймгийн арслан Б.Отгонбаатар /Говь-Алтай/

Улсын харцага Х.Гантулга /Өвөрхангай/ – аймгийн арслан Н.Хүрэлсүх /Увс/

Улсын харцага М.Бадарч /Архангай/ – аймгийн арслан Б.Амгаланбаатар /Өмнөговь/

Улсын харцага О.Хангай /Ховд/ – аймгийн арслан М.Бямбадорж /Дорноговь/

Улсын харцага Н.Золбоо /Баянхонгор/ – аймгийн арслан Д.Бадамгарав /Ховд/

Улсын харцага Ш.Мөнгөнбаатар /Сүхбаатар/ – аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын харцага Т.Бэгзсүрэн /Завхан/ – аймгийн арслан Б.Тайван /Ховд/

Улсын начин Э.Энхбат /Булган/ – аймгийн арслан А.Отгонбаатар /Булган/

Улсын начин Ч.Хөхчирэнгэр /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Улсын начин Б.Амарзаяа /Архангай/ – аймгийн хурц арслан Э.Ууганбаяр /Төв/

Улсын начин Ц.Одбаяр /Өмнөговь/ – аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /Говьсүмбэр/

Улсын начин Б.Батжаргал /Сүхбаатар/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Улсын начин Б.Ганхуяг /Хөвсгөл/ – улсын начин Д.Тамир /Булган/

Улсын начин Д.Анар /Дорнод/ – Улсын начин Б.Серик /Баян-Өлгий/

Улсын начин Д.Амарсайхан /Булган/ – Улсын начин Б.Чимэдвандан /Завхан/