Аймгийн арслан Н.Баярбаатар Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж улсын начин цолны болзол хангалаа

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны начны даваа эхэллээ.

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр Аймгийн арслан Ц.Сандагдоржоор, аймгийн арслан Н.Баярбаатар Улсын аварга Г.Эрхэмбаяраар, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ Улсын заан Н.Жаргалбаяраар, аймгийн арслан А.Давааням Улсын харцага М.Бадарчаар тав давж начин цолны болзол хангаад байна.