Зургаагийн даваа эхэллээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд өндөрлөлөө. Начны даваанд аймгийн хурц арслан Б.Орхонбаяр Аймгийн арслан Ц.Сандагдоржоор, аймгийн арслан Н.Баярбаатар Улсын аварга Г.Эрхэмбаяраар, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ Улсын заан Н.Жаргалбаяраар, аймгийн арслан А.Давааням Улсын харцага М.Бадарчаар тус тус давж начин цолны болзол хангалаа.

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ - аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ –аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/ –

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/