Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар башёг тэргүүлж байна

Б.ГАНЗОРИГ
2019-07-13

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотод зургаа дахь өдрөө болж өндөрлөлөө. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал мэагаширагийн 2-оос барилдаж байгаа Аояаматай барилдаж давсан бол их аварга Какүрюү М.Ананд мэагаширагийн 2-оос барилдаж байгаа Эндотой барилдаж тус тус зургаа дахь даваагаа авлаа. Улмаар тэргүүлэгчийн байранд хэвээр үлдсэн бол түүний араас озэки Такаясү, Ичиножёо А.Ичинноров нар таван даваа, нэг унаатай удаалж байна.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Дайэшотой, Какүрюү М.Ананд мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Шодайтай барилдана

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 6-0
Какүрю М.Ананд 6-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 1-5 
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 5-1 
Маэгашири-9 Дайшохо Ч.Шижирбаяр 3-3