Улаанбаатар Энержи өнөөдөр Гагарин багтай хасагдах шатанд тоглоно

Б.ГАНЗОРИГ
2019-07-14

“FIBA 3x3 Yichang 2019” Дэлхийн гранпри тэмцээн энэ сарын 13-14 өдөр болох билээ. Өчигдөр Улаанбаатар Энержи баг эхний тоглолтодоо Хятадын Shenzhen багийг 22-13 харьцаатай хожсон бол хэсгийн сүүлийн тоглолтодоо Сербийн Лиман багтай тоглож 15-19 харьцаагаар хожигджээ. Улмаар хэсгээсээ хоёроор гарсан бөгөөд өнөөдөр тэд хасагдах шатанд ОХУ-ын гагарин багтай тоглоно.