Улаанбаатар Энержи баг хасагдах шатанд ОХУ-ын Гагарин багтай тоглож хожигдлоо

Б.ГАНЗОРИГ
2019-07-15

“FIBA 3x3 Yichang 2019” Дэлхийн гранпри тэмцээн энэ сарын 13-14 өдөр болох билээ. Өчигдөр буюу сүүлийн өдөр Улаанбаатар Энержи баг хасагдах шатанд ОХУ-ын Гагарин багтай тоглож 16-17 харьцаагаар хожигдож тоглоомоо өндөрлүүлж зургадугаар байрт шалгарчээ.

Тэд А хэсэгт орсон бөгөөд Сербийн Лиман болон Хятадын Shenzhen хоёр багтай нэг хэсэгт орсон юм. Эхний тоглолтодоо Хятадын Shenzhen багийг 22-13 харьцаатай хожсон бол хэсгийн сүүлийн тоглолтодоо Сербийн Лиман багтай тоглож 15-19 харьцаагаар хожигдож хэсгээсээ 2-оор гараад байсан билээ.