ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уяачдын наадмын үеэр түрүүлсэн бөхөд "Тоёота цом" гардуулан өгөв

O.Admin
2019-07-15

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өчигдөр Хүй долоо худагт уяачдын наадмаар үргэлжиллээ.

Нээлтийн арга хэмжээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, улсын их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлж, аварга цол хүртээд буй Э.Оюунболд, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүд болон бусад хүмүүс оролцов.

Нээлтийн арга хэмжээний үеэр үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн МУ-ын аварга Э.Оюунболдод “Toyota sales Mongolia” компаниас Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулан өглөө. “Тоёота мотор корпораци” нь Монгол түмний хүсэн хүлээдэг “Наадам-2019” Үндэсний их баяр наадмын арга хэмжээг хүндэтгэн зургаа дахь жилдээ албан ёсны түншээр ажиллав.

Нээлтийн ёслолын дараа урлагийн тоглолт, дээд, дунд, бага насны эрлийз морьд болон жороо морины уралдаан болж хүчит 128 бөх барилдаан болсон юм.