ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Оюунболд аваргын гэргийд 169 сая төгрөгийн автомашин бэлэглэжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-18

Үндэсний их баяр наадмаар түрүүлж, Улсын аварга цолны болзол хангасан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Цагдаагийн дэд хурандаа Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа дуусаагүй байна.

Тэрбээр, “Тоёота” компаниас аваргын цом болох 40 кг мөнгөн цом гардаж, “Ниссан” компаниас “Ниссан патрол Y62” маркийн автомашин гардаж авсан.

Харин нутгийн зөвлөл нь түүний амжилтыг таван өрөө байраар мялаасан билээ. Тэгвэл шинэхэн аваргад өнөөдөр 2019 оны Lexus RX-350 автомашиныг "Алтай констракшн" ХХК бэлэглэжээ. Нийт 169 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг гэр бүлийн хүнд нь зориулсан хэмээн “Алтай Констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ мэдэгджээ. Мөн өчигдөр ЦЕГ-ын дарга хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн бөгөөд тун удахгүй Хэнтий нутагт аваргын цолны мялаалга наадам болох нь ээ.