ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэмбүүгийн өвчлөл Европын улсуудад ихээр бүртгэгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-19

Сүүлийн үед тэмбүүгийн өвчлөл ихсэж, Европын холбооны улсуудад ихээр бүртгэгдэж  байгаа аж. Тухайлбал, тэмбүүгийн халдвар авсан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн улсуудын тоонд Их Британи, Герман, Исланд, Ирланд улсууд оржээ.

Европын холбоонд тэмбүүгийн өвчлөл 2010 оны үеийнхээс даруй 70 хувь өссөн үзүүлэлт гарсан тухай Европын өвчин эмгэгийг хяналт ба урьдчилан сэргийлэлтийн төв (ECDC) мэдээлсэн аж.

Статистик мэдээнээс үзвэл 2010 онд 100 мянган хүн тутамд тэмбүүгийн халдвар авсан 4.2 хүн ногдож байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 7.1 болж нэмэгджээ. Үүнээс гадна эдгээр улс орнуудад улаанбурхан өвчин мөн л хурдацтай тархаж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгаа гэнэ. Дан ганц манай улс ч бус дэлхийн олон улс оронд аюул дагуулж буй энэхүү аймшигт өвчинтэй Монгол Улс тууштай тэмцэхээ илэрхийлсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын талархлыг хүлээгээд буй юм.

Эрүүл мэндийн сайд энэхүү өвчинтэй тэмцэнэ хэмээн мэдэгдсэнээс хойш урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд чамгүй олон ажил хийгдэж байгаа аж. Иргэд ч идэвхтэй хамрагдаж, эрүүл гэдгээ мэдэж, ирээдүйд төрөх хүүхдээ болон гэр бүлийн халуун нандин харилцаагаа хадгалж үлдэхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.