ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ус ихээр тогтдог байршлуудад үзлэг шалгалт хийж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-19

Нийслэл хотод усархаг бороо үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор авто зам болон гүүрэн гарц дээр ус ихээр тогтдог байршлуудад үзлэг шалгалт хийж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Одоогийн байдлаар НАЗХГ болон ГУББГ-ын 50 гаруй ажилтан албан хаагчид "Нарны гүүр", "Вокзал", Дөрвөн зам, Алтай хотхоны орчим,  Соёолжийн нүхэн гарц,  Гэгээнтэн хотхон, Хурд Рапид харш, Их монгол улсын гудамж, Е-март худалдааны төвийн гудамж, замуудад тогтсон усыг соруулж байна.

Налайхын түр замд НАЗХГ болон УБЗЗАГ-ын албан хаагчид үзлэг шалгалт хийн шуурхай бригад гарган бэлэн байдалтай ажиллаж эхэлжээ.