ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бугын ясан эвэр тээвэрлэж яваад баригджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-22

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор их хэмжээний буюу 500 кг бугын ясан эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, шалган нэвтрүүлэх товчооныхон хяналт шалгалт хийж үзэхэд хөх өнгийн бүхээгтэй портер маркийн автомашинд дүүрэн бугын эвэр ачсан байсан аж. Эдгээр ясан эврийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэсэн гэдгээ жолооч хэлсэн байна.

Хориглосон ангийн эд эрхтэн тээвэрлэж явсан жолооч Т-г саатуулж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шилжүүлжээ. Мэргэжлийн хяналтын байцаагч нар дээрх хууль бус ангийн эд эрхтэнг хураан авчээ.

Түүнчлэн, долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эхээр хууль бусаар нийслэл рүү тарвага тээвэрлэх, агнах хэрэг ч мөн ихэсдэг бөгөөд хяналт шалгалт эрчимжиж байгаа энэ үед иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, өөрийгөө болон өөр бусад хүмүүсийг энэ мэт хууль бус тээврийн хэрэгт оруулахгүй байхыг холбогдох албаныхан сануулж байна