ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гудамжинд хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-22

Энэ сарын 20-21-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Ардын эрх”-ийн автобусны буудлын орчимд мансуурсан хоёр иргэн байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад иржээ. Гудамжинд явж байсан иргэнээс энэхүү дуудлагыг өгчээ.

Дуудлагын дагуу шөнийн 02:00 цагийн үед очиход хоёр иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг үйлдэл дээр нь барьсан байна. Хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан аж.

Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэж буй иргэдийн нас залуужсаар байгаа бөгөөд ихэвчлэн залуус энэ мэт зүйлийг сонирхох болсон байна. Тиймээс эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдээ хаана юу хийж явааг хянах, анхаарал хяналтаа тавих, мөн өсвөр насны болон оюутан залуус хэнтэй нөхөрлөж, найзалж байгааг хянах шаардлагатай байгаа юм. 

Үүнээс гадна мөн энэ сарын 20-нд буюу амралтын өдрөөр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн СХД-ийн 22 дугаар хороо Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг энэ сарын 20-ны өдөр саатуулан шалгажээ.

Энэхүү шалгалтын үеэр гурван кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамлыг тээвэрлэж явсан хоёр иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулахад, Налайх дүүргийн харьяат 22-23 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Ц нарыг шалгаж үзэхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна.