ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сарангэрэл: Эрчүүд давамгайлсан улс төр эрүүл биш согтуу байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-22

Өнөөдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, ажилтнууд шинэ дарга З.Балдандугарыг эсэргүүцэж мэдэгдэл хийсэн юм. Тэд энэ хүн бол хувийн хэвшилд ажиллаж байсан нэгэн. Харин халагдсан Ө.Батжаргал даргын тухайд энэ байгууллагад 20 гаруй жил ажилласан, мэргэжлийн нэгэн байсан.

Гэтэл баяр наадмын үе тааруулан халж солилоо, улс төрийн зорилгоор энэ халаа сэлгээг хийсэн учраас бид эсэргүүцэж байна хэмээн мэдэгдсэн билээ. Мөн АН-аас сонгогдсон Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хүртэл өөрийн нүүр номоор мэдэгдэл хийж, "Ө.Батжаргал дарга бол ажлаа мэддэг нэгэн. Улс төрийн зорилгоор энэхүү халааг хийлээ" хэмээн мэдээлсэн. Тэгвэл эмнэлгийн даргыг халсан буруутан болчихоод буй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаар мэдэгдэл хийв.

Түүний хувьд дүүргийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг солих эрх мэдэлгүй нэгэн юм. Тэрбээр, “Нэг зүйл хэлэхгүй бол бүр хадуурах шинжтэй болж байна. Эрүүл мэндийн сайд дүүргийн эмнэлгийн даргыг томилж чөлөөлдөггүй. Энэ бол нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын бүрэн эрхийн асуудал.

Сүүлийн үед зарим эрчүүд бүр лойж гүйцжээ. Хэдүүлээ нийлж асуудлаа шийдчихээд хэн нэгэн рүү чиглүүлж, өөрсдөө хумсаа нуусан хулгайч муур шиг хөшигний ард нуугдчихдаг болж. Би төрийн ажлыг хичээнгүйлэн хийж яваа жирийн нэг МОНГОЛ эмэгтэй. Хэн дуртай нь гүтгэж доромжилж болно гэж бодож байгаа бол эндүүрэл. Баянгол дүүргийн эмнэлгийн дарга Ө.Батжаргал та өөрийгөө солих ёсгүй гэж үзэж байгаа бол тушаал гаргасан хүнтэйгээ шүүхдээч дээ. Хүн амьтны ард нуугдчихаад худал гүтгэлэг тарааж хаягаа андуураад байх шаардлагагүй. ЭРЧҮҮД ДАВАМГАЙЛСАН ЭНЭ УЛС ТӨР ЭРҮҮЛ БИШ СОГТУУ БАЙНА. ХӨЛ ДЭЭРЭЭ БУС ТОЛГОЙ ДЭЭРЭЭ БАЙНА. ОДОО БУУЦГАА” хэмээн бухимдав. Сүүлийн үед АН-ын зүгээс Эрүүл мэндийн сайдыг онилсон улс төр чамгүй хийж байгаа бөгөөд энэ удаад ч хаа хамаагүй томилгоог Д.Сарангэрэл сайд хийсэн мэтээр мушгин гуйвуулж, дайралт гүтгэлэг ирсэн учраас Д.Сарангэрэл сайд ийнхүү тайлбар хийв.