ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Хурц нарыг шүүх хурал ирэх сарыг хүртэл хойшиллоо

O.Admin
2019-07-23

С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хороосон хэрэгт холбогдож, шүүхээс 25 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг зүй бусаар байцааж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх хэрэгт холбогдуулан Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд эхэлсэн билээ. Хаалттай үргэлжилсэн шүүх хуралд өглөө хохирогч хоёр иргэнээс гадна С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон.

Мөн Б.Хурц, Г.Эрдэнэбат нар ирсэн бөгөөд эдгээр есөн хүн 17 өмгөөлөгчтэй оролцсон юм. Улмаар өмгөөлөгч нарын зүгээс нэмж гэрч дуудах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан үдээс хойш 14.00 цаг хүртэл хойшилсон байдаг.

Хууль хяналтын байгууллагынхны даалгавраар хоёр хүнийг эрүүдэн шүүсэн гэх хоригдол Ц.Амгаланбаатар шүүх хуралд ирсэн, өмгөөлөгч нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учраас ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл шүүх хурлыг хойшлууллаа. Б.Хурц нарын өмгөөлөгчид нь тэднийг буруугүй гэж үзэж байгаа бөгөөд улс төрийн зорилгоор эрүүдэн шүүсэн хэмээн байр сууриа илэрхийлжээ.